Хурай&Devil <<X.D>> on Clubhouse

Updated: Apr 28, 2024
Хурай&Devil <<X.D>> Clubhouse
4.4k Followers
3.1k Following
@mongol20 Username

Bio

🖤🤍 Тайлбарлаж, цаг бүү үр За юу.
Хүмүүс итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг.

Өвдөж байна уу ? ТЭВЧ
Хэцүү байна уу ?ТЭВЧ
Ганцаардаж байна уу ? ТЭВЧ
Дээрэлхүүлж байна уу? ТЭВЧ
Доромжлуулж байна уу ? ТЭВЧ
Энэ бүх хэцүүг давах ганцхан арга байгаа. ЗӨВХӨН ТЭВЧЭЭР

Тэвчээр бол чиний амжилтанд хүрэх түлхүүр .
Тэвчээр бол чиний бусдаас ялгарах хүч.
Илүү тэвчих тусам чи илүү ихийг авна.

Чулуу чулууг дийлдэггүй
Чулууг ус дийлдэг
Тиймээс "Брюс лигийн " хэлсэнчлэн ус шиг бай...





НАМАЙГ ЭЗГҮЙД ИЖИЙГ МИНЬ БИТГИЙ ЗАГНААРАЙ..

Бүдэг цагаан үүлсийн
Бараа захлах алсад
Бодлоо зүйж
Үрээ санан байгаа
Буурал ижийг минь
Битгий загнаарай

Аягатай цайгаа цалгиулж
Амссан хоолондоо хахуулж
Аягүй үгээр цухалдавч
Азай ижийг минь бүү зэмлээрэй

Барьсан тавьснаа мартаж
Босон суун уймравч
Баргийн сайханд сэтгэл нь дэвтэхгүй
Бүлээн нулимсаа хүний юм шиг асгавч
Бурхан ижийг минь битгий загнаарай

Өнгө сайтай чихэр бүхнийг өвөртөлж
Өөрөө идэхгүй өрөм тос хурааж
Өвлийн хүйтэн шөнө цурам хийхгүй өнжөөд
Өглөөний нар өнчин нулимстай тослоо гэж
Өндөр ижийг минь битгий зэмлээрэй

Саран гэрэлт магнайдаа
Сүүдрийн гуниг буулгаад
Санахын далайд үрээ тэмтчин цөхрөөд
Сүүн цагаан нулимсаар зүрхээ угааж суугаа
Сайхан ижийд минь та нар битгий хатуурхаарай

Хир халдаахгүй өмөөрөх
Хүү нь эзгүй өнчин байхад нь
Хаалга цонхны хооронд гэрийн аахар явдлаас
Хайрт ээжийг минь битгий загнаарай

Үрээ санасан эх хүн
Үүлэн дотортой байдаг биз
Үгүйрэн хоосрох миний зайг
Үргэлжийн дутуугаар дүүргэдэг биз

Дотор нь даарч яваа болохоор
Доголон ааш гаргаж мэднэ
Дандаа бэтгэрч байгаа болохоор
Дуугүй дүнсийж удаж мэднэ
Дутууг нь дүүргэх хүн надаас өөр байхгүй
Дураар нь байлгаарай
Битгий загнаарай

Наран бугуйлдаж хадган дээр бариад
Намайг ижийдээ очиж золготол
Насаа удаашруулж үрээ хүлээж байгаа
Намхан ижийг минь бүү зэмлээрэй

Ноднин хавар сэтгэлийг нь нөмөрч гараад
Нутгийн зүг хараа эргүүлэвч, хариагүй яваа
Нууж хадгалсан чихэр бүрийнх нь эзэн
Нулимс дуу хоёрынх нь шалтгаан
Намайг харин та нар загнаарай, битгий магтаараk

Last 10 Records

if the data has not been changed, no new rows will appear.

Day Followers Gain % Gain
April 28, 2024 4,410 +21 +0.5%
March 18, 2024 4,389 +10 +0.3%
February 25, 2024 4,379 +24 +0.6%
February 08, 2024 4,355 +13 +0.3%
January 21, 2024 4,342 +18 +0.5%
January 05, 2024 4,324 +13 +0.4%
December 20, 2023 4,311 +11 +0.3%
December 05, 2023 4,300 +23 +0.6%
November 20, 2023 4,277 +5 +0.2%
November 09, 2023 4,272 +8 +0.2%

Charts

Member of

More Clubhouse users