Chuka Chuka on Clubhouse

Updated: Apr 21, 2024
Chuka Chuka Clubhouse
1.2k Followers
982 Following
Mar 16, 2021 Registered
@khajir Username

Bio

🇲🇳🙏🇫🇷

Ноён Хутагт Данзанравжаа

“Аяа хэмээн”
Ачит багшийгаа орой гавал мэт үүрч яв.
Амь нас лугаа дүйцүүлж ядам бурхныг шүтэж яв.
Сүүдэр мэт ханд, дагинас сахиустай нөхөрлө.
"Сүжиг, Тангараг, Санваарийг" нүдний цөцгий мэт энхрийл.

Өчүүхэн хилэнцийг ч өргөсөнд хатгуулсан мэт цээрлэ.
Өглөгийн эзэд ба үхээрийн идээг бөөлжис мэт цээрлэ.

Хичээл сэрэмжийг боомилох дээс мэт чангал.
Хилэнц, хурьцал, нисваанисыг хорт могой мэт бод.

Өөдгүй муу үгэнд үхсэн хүн шиг дуугаа хураа.
Өөрт тустай үгийг амны уншлага мэт үглэж яв.

Унд хоолыг хэтрүүлж бүү хэрэглэ, эм мэт шүт.
Ухаан билиг оюунаа нарны гэрлээс ч илүү болго.
Уудам огторгуй лугаа адил хязгаар үгүй төгс бай.
Ундрах оюун билгээ далайн ёроолоос гүн байлга.

Балчигаас ургасан бадамлянхуа адил тоос үгүй бай.
Бардам омог сэтгэлээ хир торгоноос илүү зөөлрүүл.

Энхрийлж хайрладаг биеэ зээлийн байшин мэт бодож яв.
Энэ насны үзэгдлийг илбэ, зүүд мэт үнэнгүйд санаж яв.

Аливаа хүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв.
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай.
Алдар нэр цуурайтвал үхдэл хүүр мэт зориггүй бай.
Атаат дайсан муу хэлбэл уул мэт хөдөлгөөнгүй тэс.

Хамаг ёсоо хазайлгалгүй хаан хүн шиг бай.
Харалган сохор мэтээр бусдын мууг харахгүй яв.

Дээрэнгүй хэрүүлийг хэрэгсэлгүй дүлий мэт яв.
Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай.

Өөрийн эрдмийг уурхайн сан шиг далдлан нууж яв.
Өр ширтэй хүн шиг эд эдлэлээ өглөг болгон өгч яв.

Зовж яваа нөхөртөө садан сүлбээтэн мэт тусалж бай.
Зоргоор хэрэн хэсэж, ороонги гөрөөс шиг ганцаараа яв.
Зожиг хирс мэт ямагт ганцаараа бай.
Зориуд хор идсэн мэт хэзээ үхэх магадгүйг бод.

Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв.
Гэмт муу нөхрийг өстөнд үзэж сэмээр холдон зайл.

Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв.
Амьсгалах завгүй мэтээр сайн зам мөрийг бясалгаж яв.
Алин үзэгдсэн бүхнийг илбэ мэтэд онон зохио.
Аялгуу дуу бүхнийг хадны цуурай адил мэдэж зохио.

Чанадад хүрэхийн тулд сэтгэлдээ харуул тавьж
Чандмань эрдэнийн адилаар өөр бусдын тусыг бүтээ.

Товчилбол би үүнийг хийнэ, түүнийг хийхгүй гэж
Тодорхой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол
Цангасан заан ус руу дайрах мэт яавч буцалтгүй зүтгэж
Цаад эцэст нь хүртэл ажлаа магадтай гүйцээн зохио.

Invited by: Ганцэцэг Nana

Last 10 Records

if the data has not been changed, no new rows will appear.

Day Followers Gain % Gain
April 21, 2024 1,242 +10 +0.9%
March 14, 2024 1,232 -1 -0.1%
February 21, 2024 1,233 +9 +0.8%
January 18, 2024 1,224 +4 +0.4%
January 01, 2024 1,220 +4 +0.4%
December 17, 2023 1,216 +5 +0.5%
December 02, 2023 1,211 +11 +1.0%
December 10, 2021 1,200 +100 +9.1%
September 23, 2021 1,100 +650 +144.5%

Charts

Member of

More Clubhouse users