Fly DOBI on Clubhouse

Updated: Jan 28, 2024
Fly DOBI Clubhouse
202 Followers
131 Following
@hen.bi.yu123 Username

Bio

Ганцхан чи л мэднэ...
Надаас чамд хүртэл итгэл хэмээх далай бий.
Чамаас надад иртэл сэтгэл гэдэг газар бий.
Бидэн хоёрын дунд уул үүлсийн орон бий.
Зүүнээс баруун тийш татсан ганцхан хөндлөн зурвас бий.
Чиний орших зайд миний сэтгэл бүрэлдэж.
Миний туулах замд чиний итгэл сүлэлдэж.
Нар сарны заагаар зүүд зөнгөө ч умартах.
Тэр гэхийн аргагүй чимээгүй нэг хүсэл бий.
Салхины үзүүрт зангидаж хайрын үг дайхад.
Ганцхан амьдралаа зориулах итгэл элбэж хүрвэл.
Буцаад иргэх салхинд нь чиний минь үнэр шингээсэй...
Санаа алдаад ганцаараа гундуухан алхах минь бүүдийж.
Мандах шингэх хоёрыг чимээгүй би тоолоод.
Мэлтийсэн нуурын ангир шиг дэргэж нисэхээ хүлээж.
Тэр холын газраас сүүдрийн чинь үзүүрийг санагалзан.
Зүг зүгийн чимээг тогоруун цуваанаас сонсох гээд.
Тэнгэрийн хаяа сөхөж чиний зүг харуулдана.
Тэр холын газарт дуулаагүй нэгэн дуу нь чи.
Тэр чанадын оршихуйд зураагүй нэгэн гоо нь чи.
Тэр алсын оронд бичээгүй нэгэн шүлэг нь чи.
Дэргэд минь байхад санаад л байх тэр холын хүсэл минь чи....

Member of

More Clubhouse users