Алдаж онох энэ хорвоод
Анх чамтай учраад би
Анхны харцаар чамд дурлаад
Алдаж болохгүй гэдгээ ойлгоод
Араас чинь сэмхэн дагаад алхана
Ариун нандин хайрандаа автаад
Зүгээр байхад л чи бодогдоод
Зүүдэндээ хүртэл чамайг хараад
Зүрх сэтгэл минь чам руу тэмүүлээд зүггүйтэж дэргэд чинь эрхэлмээр
Зүгээр л хажууд чинь баймаар
Зөвхөн чамд л дурлаад байна
Бороог харахаар чамайг санаад
Бодол санаа минь чамаар дүүрээд
Бүрхэг тэнгэрийн үүл нүүгээд
Бүүдгэр харанхуйд гэрэл тусаад
Бараг мартах шахсан амьдрал
Буцаад сэргэх шиг болж байна
Хавар болж цэцэг дэлгэрэхэд
Хайртайгаа хэлээд сэтгэлээ элёлэнэ
Харамлаж бусдаас өмөөрнө
Хангалуун баян амьдаруулна гэж амлаж чадахгүй ээ
Хайр халамжаар бол дутаахгүй ээ хайртай шүү❤️❤️❤️
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
August 21, 2023 | 154 | -1 | -0.7% |
November 09, 2022 | 155 | +1 | +0.7% |
June 17, 2022 | 154 | -2 | -1.3% |
April 02, 2022 | 156 | -2 | -1.3% |
December 28, 2021 | 158 | +1 | +0.7% |