Сайн Засаглал on Clubhouse

Сайн Засаглал Clubhouse
848 Members
Updated: May 14, 2024

Description

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “сайн засаглал” –ын шинж байдлыг иргэдийн өргөн оролцоог хангах, хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, засгийн газрын үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ, сонирхлыг мэдрэх, бүх иргэдэд тэгш хандах, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигта, үр нөлөөтэй зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх, хөгжлийн төлөвлөлтөд алсын хараатай хандах явдал хэмээн тодорхойлсон  байна:

НҮБХХ: Сайн засаглалын шинж байдал

·         Оролцоо- эрэгтэй, эмэгтэй бүх хүн шууд буюу тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах хууль ёсны төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргахад санал бодлоо илэрхийлэн оролцох. Энэхүү өргөн оролцоо нь эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх, санал бодлоо ойлгомжтой, итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх чадавхиар  дамжин хэрэгжинэ.

·         Хууль дээдлэх ёс- эрх зүйн хүрээнд шударга байдлыг нэвтрүүлэх, ялангуяа хүний эрхтэй холбоотой хууль эрхийн актуудыг шударга, алагчлалгүй хэрэгжүүлэх

·         Ил тод байдал- ил тод байдал мэдээллийн чөлөөт урсгал дээр үндэслэнэ. Үйл ажиллагаа, тогтолцоо, мэдээлэл нь холбогдох хүмүүст нээлттэй, ойлгомжтой байх, хяналт тавихад хангалттай мэдээллээр хангах

·         Хөнгөн шуурхай байх- байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа сонирхогч бүх талуудад саадгүй үйлчлэхэд чиглэсэн байх

·         Зөвшилцөлд тулгуурлаж ажиллах- олон ашиг сонирхлын дундаас тухайн бүлгийн хувьд хамгийн ашиг тустай шийдвэр гаргах өргөн зөвшилцөл бий болгох

·         Тэгш байдал- эрэгтэй, эмэгтэй бүх хүн аж ахуй эрхлэх, аж амьдралаа сайжруулах тэгш боломжоор хангагдсан байх

·         Үр нөлөө, үр ашиг- үйл ажиллагаа, байгуулал нь эх үүсвэрийг хамгийн оновчтой зарцуулж, хэрэгцээг хангасан үр дүнд хүрсэн байх

·         Хариуцлага- засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд гаргасан шийдвэрийнхээ төлөө олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг байх

·         Алсын хараа- удирдагчид, иргэдийн аль аль нь сайн засаглал, хүний хөгжлийн хэтийн төлөвийг харж чаддаг, ийм хөгжилд хүрэхэд юу шаардлагатай байгааг ойлгодог, энэхүү хэтийн төлөвийг бүрдүүлдэг түүх, соёл, нийгмийн хүчин зүйлсийн талаар сайтар ойлголттой байх.

Last 30 Records

Day Members Gain % Gain
May 14, 2024 848 +17 +2.1%
February 22, 2024 831 +6 +0.8%
January 08, 2024 825 +10 +1.3%
November 25, 2023 815 +18 +2.3%
October 22, 2023 797 +11 +1.4%
September 22, 2023 786 +10 +1.3%
August 24, 2023 776 +6 +0.8%
July 21, 2023 770 +7 +1.0%
June 26, 2023 763 +88 +13.1%
March 23, 2023 675 -1 -0.2%
March 07, 2023 676 0 0.0%
October 26, 2022 676 -1 -0.2%
October 19, 2022 677 +1 +0.2%
October 02, 2022 676 -3 -0.5%
September 28, 2022 679 +1 +0.2%
September 15, 2022 678 -3 -0.5%
September 08, 2022 681 +2 +0.3%
August 29, 2022 679 +3 +0.5%
August 16, 2022 676 +4 +0.6%
August 10, 2022 672 +2 +0.3%
August 03, 2022 670 +2 +0.3%
July 28, 2022 668 +1 +0.2%
July 21, 2022 667 +4 +0.7%
July 15, 2022 663 +1 +0.2%
July 08, 2022 662 +1 +0.2%
July 02, 2022 661 +1 +0.2%
June 25, 2022 660 +2 +0.4%
June 19, 2022 658 +2 +0.4%
June 12, 2022 656 +4 +0.7%
June 06, 2022 652 +8 +1.3%

Charts

Some Club Members

More Clubs