Цахиурын хөндийд хүрэх зам номын яриа on Clubhouse

Цахиурын хөндийд хүрэх зам номын яриа Clubhouse
67 Members
Updated: Mar 28, 2024

Description

Сайн байна уу, АНУ-д сурч ажиллаж байгаа залуусаа,

Намайг Сараа гэдэг. Та хэдийнхээ цөөхөн хэдийг нь танинаа. Хэрвээ танилцаагүй бол би АНУ-д Бэрклийн их сургуулийг (UC Berkeley) төгсөөд одоо Мэта-д (Facebook) хүний нөөцийн чиглэлээр рэфэррэл багт зөвлөгчөөр ажиллаад гурав гаран жил болжээ. Өөрийн сүүлийн 8 жил сурсан мэдсэн зүйл дээрээ үндэслэн монгол хэл дээрээ хамаг ноу хау-гаа оруулсан ном бичиж “Цахиурын хөндийд хүрэх зам” нэртэйгээр өнгөрсөн долоо хоногоос Монголд худалдаанд гарсан байгаа. Надад тэтгэлэгээр гадаадад сурах боломжийн талаар Монгол хэл дээр олон ном, гарын авлага байдаг атлаа сургуульд орсны дараа, төгсөөд яах ёстойг Монгол хүний зүгээс тайлбарласан материал ер байхгүй юм шиг санагдсан. Тйимээс өөрийн мэдэх зүйлсийг надтай заавал танил байхгүйгээр авах боломжтой болгох зорилгоор энэхүү бүтээл дээр ажилласан байгаа.

“Цахиурын хөндийд хүрэх зам” ном нь АНУ-д боловсрол эзэмших болон технологийн салбарт ажлын гараагаа эхлүүлэх сонирхолтой хүн бүрд зориулсан бөгөөд АНУ-д ажиллаж буй ажил мэргэжлийн зөвлөгчийн анхан шатны заавар зөвлөгөөг нэгтгэсэн бүтээл юм. Америкт хүний нөөц бүрдүүлэх тогтолцоо, хүссэн ажилдаа орохын тулд бэлдвэл зохих дөрвөн чухал зүйлийг жишээ баримттайгаар тайлбарласан. Түүнчлэн цалингийн тогтолцоо, ажлын урилга авахын цагт цалингаа хэрхэн тохиролцох арга зөвлөмжийг хуваалцсан байна. Ажлаа аз жаргалтайгаар хийдэг байхад хүний төрөлх авьяас чадвар, мэргэжил сонголт, оюутан цагийн дадлагын болон сайн дурын ажил ямар чухал болохыг зохиогч өөрийн туршлагаар жишээ авч өгүүлжээ. Цаашлаад Цахиурын хөндийд хүссэн ажилдаа ороод тушаал дэвших, цалингаа нэмүүлэхийн тулд ажилтан юу хийвэл зохихыг энэ номоос шимтэн уншаарай.

Charts

Some Club Members

More Clubs