Бусдад атаархдаггүй
Бусдыг муу хэлдэггүй
Бусадтай барьцдаггүй
Буйгаараа энгийн сайхан байхсан
Ажил нь бүтээгүй ч инээж л байдаг
Арга нь мухардсан ч тэмүүлж л байдаг
Алив бүхнийг болнодоо гэж ерөөгөөд
Аз жаргалтай сайхан амьдрахсан
Зөөлөн илбэх салхийг ч хайрлаад
Зөрөөд өнгөрөх хэнийг ч хүндлээд
Зөв, бурууг нь хэлэлцэлгүй зүгээр л сайн сайхныг хүсээд
Зураг л үлдэх орчлондоо зөв зүйтэй явахсан
Уншиж буй номондоо дурлаад
Ууж буй кофендоо дурлаад
Урсан өнгөрөх хором бүрт дурлаад
Угтан ирэх маргаашдаа ч дурлан хүлээгээд
Агаар, салхи, мод, ургамал
Нар, сар, од эрхэс
Амьтай амьсгалдаг бүхнийг өөр шигээ хайрлаж
Нэг л туулах тавиландаа гэгээн мөртэй үлдэхсэн
Бусдын сайхныг ам дүүрэн хэлж чаддаг
Бурханлаг сэтгэлээр зүрхээ дүүргэн хөглөөд
Жаргалтай харцаараа хүмүүсийн гунигийг үргээн алхдаг
Нэг л тийм сайхан гэгээн нийгэмд амьдрах юмсан
Ханилсандаа өөрийн бие шигээ итгэж
Хамтарсандаа өөрийн ах дүү шигээ хандаж
Хатуу бүхний өөдөөс зөөлөн дулаан инээмсэглээд
Хүн ирж, хүн буцдаг хорвоод хүнээрээ байж хүн шиг л туулахсан .
Day | Members | Gain | % Gain |
---|---|---|---|
June 11, 2024 | 5,012 | +856 | +20.6% |
March 12, 2024 | 4,156 | +1,518 | +57.6% |
January 22, 2024 | 2,638 | +48 | +1.9% |
December 09, 2023 | 2,590 | +5 | +0.2% |
November 01, 2023 | 2,585 | +1 | +0.1% |
October 01, 2023 | 2,584 | +2 | +0.1% |
September 02, 2023 | 2,582 | +21 | +0.9% |
August 04, 2023 | 2,561 | +1,459 | +132.4% |