Solongo on Clubhouse

Updated: Nov 30, 2023
Solongo Clubhouse
171 Followers
293 Following
@solongosolo7 Username

Bio

Адлах нэгэн нь муулж л байг
Мадлах нэгэн нь хуурч л байг
Авах гээхэд юм бүхэн учиртай
Маргааш болгонд би өөрийнхөөрөө

Үнэлэх нэгэн нь урам өгч л байг
Үгүйлэх нэгэн нь хүлээж л байг
Үхэл тулаад л мөнх буцах хойно
Үлдсэн насандаа би өөрийнхөөрөө

Зальтайд нь би өгөөш болноо яадгийм
Заргатайд нь би ялагдагч болноо яадгийм
Заавал бүхэнд төгс байх албатай биш
Зам жамаараа л би өөрийнхөөрөө

Ядарсанд нь би дэмтэй явнаа хичээнэ шүү
Ялархсанд би хатуу явнаа сануулсан шүү
Яг л өчигдөрийг маргаашт зөв хөтлөх гэж
Ял гавьяаны алинд ч би өөрийнхөөрөө

Хэлмээр бол нүүрэн дээр ил өчөөрэй
Зодмоор бол шанаан дээр ил цохиорой
Хийгүй хашир нэгэн би биш л болхоор
Зөндөө их л алднаа би өөрийнхөөрөө

Хүнд заачих гээд үг нь олдох шүү ойлгоорой
Хэнд ч ялгаваргүй мэнд устай шүү хүндлээрэй
Хаана ч итгэмтгий ардаа сүүдэргүй л явдагынх
Хааяаадаа цөхөрнөө гэсэн ч би өөрийнхөөрөө

Ямбаны хоногууд тоотой юм гэнэ билээ
Яс минь үйрч газрын хэвлий тэжээхэд
Ёстоны өлгийд сүнс минь дамжих болхоор
Ёстой л тэр цагт би харин хүнийрхээр шүү


🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤
Намайг хайрлаач гэж хэнээс ч битгий гуй.
Намайг хүндлэ гэж хэнийг ч бүү албад.
Хүмүүжил сайтай хүн хэнийг ч байсан хүндэлдэг.
Сэтгэл сайтай хүн хэн ч байсан хайрладаг.
Сонгосон зам чинь зөв бол ганцаараа ч хамаагүй урагшаа зоригтой алх.
Зөвийг угаасаа олон хүн дагана

Member of

More Clubhouse users