Ners Uka on Clubhouse

Updated: Aug 3, 2023
Ners Uka Clubhouse
119 Followers
87 Following
@nersuka Username

Bio

Clubhouse d unjimuur baivch noir hvreh ved 🥱😩😢😴

Ганц тулаанд мохдог илд байгаад яах юм
Ганцхан маргаанд хөрчихдөг сэтгэл байгаад яах юм бэ

Сайхныг хараад хувирдаг зүрх байгаад яах юм
Санасанаа аваад явчихдаг хүсэл байгаад яах юм бэ

Аньсга чийгтэхэд арчдаггүй хайр байгаад яах юм
Амраглаж тоглоод зугтдаг үерхэл байгаад яах юм бэ

Хүмүүсийн өмнө сайшаагдах гэж үзэхүйг хуураад яах юм
Хүрээд ирэхгүй юм бол минийх байгаад яах юм бэ?

Балга ус цацахад унтардаг гал байгаад яах юм
Багахан үг даадаггүй сэтгэл байгаад яах юм бэ

Хоромын төдийд урвадаг зүрх байгаад яах юм
Хоногийн жаргалд ханачихдаг хүсэл байгаад яах юм бэ

Уйлж суухад аргаддаггүй хайр байгаад яах юм
Унтаж сэрээд мартдаг үерхэл байгаад яах юм бэ

Олны нүдэнд харагдах гэж жүжиг тавиад яах юм
Орхиод явах юм бол минийх байгаад яах юм бэ

Нэгэн зүгт харахгүйгээр хамтдаа гээд яах юм
Нэгэн гэрт багтахгүйгээр хайртай гээд яах юм бэ? зохиогч Б.Мөнх-Оргил

Member of

More Clubhouse users