🇲🇳🇫🇷⛹🏻♂️🏀 Нутаг хэзээ явах гэж гэж надаас битгий асуулдаа
Нуурлаад хурчихсан нулимс садарчих гээд хэцүү юм
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд зовоох юм
Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм
Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдлох юм
Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Саран тамгатай морьд бодолд эргэцээд үүрсэх юм
Сартуулын цэнхэр нутаг бороонд торолзоод тодрох юм
Тэнгэрийн найрнаас аавын минь өвгөн шувуу сонсогдох юм
Энгэрийн өвөлжөөнөөс эжийн минь сүүн цацал үзэгдэх юм
Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Нуурлаад хурчихсан нулимс садарчих гээд хэцүү юм
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд зовоох юм
Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм
Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдлох юм
Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Нутаг хэзээ явсан бэ гэж надаас харин асуу л даа
Шүншигтэй цагаан уулаа саяхан тойрчихоод ирсээн
Шүлэг тэрлэх тоолондоо бэлд нь хөрвөөж хонодог юм
Шүтээндээ даатгадаг эжий дээ үнсүүлчихээд өглөө гарсаан
Шөнө болгон би нутагтаа очиж хонодог юм
Ороо хоёр загалынаа дэлийг шанхалаад тавьчихсан
Отгонтэнгэрийнхээ тахилгаар зүс ижилсүүлж унах юм
Ойгон нуурынхаа хөвөөнд таван ханаа шийрэлсээн
Орчлон ногоорох цагаар шувуудын дуутай зусах юм
Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа...Яруу найрагч Лхамжав
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
August 25, 2023 | 316 | -2 | -0.7% |
November 16, 2022 | 318 | -2 | -0.7% |
September 07, 2022 | 320 | -3 | -1.0% |
June 21, 2022 | 323 | -7 | -2.2% |
April 06, 2022 | 330 | -2 | -0.7% |
January 01, 2022 | 332 | +1 | +0.4% |
November 24, 2021 | 331 | +122 | +58.4% |