Би Урлаг байна
Би аялгуу байна
Дүлий Бетхованы хэлгүй хѳгжмийг анирлаж
Долоон хэмнэлийн зохицол бүрт нь донтож
Дотоод сэтгэлийн эмзэгхэн утсаа хѳглѳж
Сонорт автан согтож чаддаг болхоор Би аялгуу байна
Би дүрслэл байна
Ѳтѳл Да Винчигийн идэр Жокандаг ажиглаж
Ѳнгѳ будгын хоршил бүрт нь ховсдуулж
Тѳсѳѳлѳл хийсвэрийн үлгэрийн орныг зураглаж
Мѳрѳѳдѳлд автан мѳстѳж чаддаг болхоор Би дүрслэл байна
Би зохиол байна
Ганцаардсан Марксын Ганцаардалд нь Ганцаардаж
Гиюүрэл бодролын тѳгсѳшгүй утганд уусаж
Хязгааргүй бас, мѳнхийн үргэлжилсэн уран яруу сайханд
Хяналтаа алдан хѳвж чаддаг болхоор Би зохиол байна
Би урлаг байна
Уйлж, инээж тѳв царайлж
Утга гэсэн хутгаар тархиа зүсэж
Ѳѳртэйгээ яриж толируу хуруугаа чичилж
Ѳнгѳ алагласан хорвоогын саарал ертѳнц болхоор Би урлаг байна
Д.Энхмэнд чамд аз жаргал сайн сайхан эрүүл энх бүхнийг хүсэе Чиний дотны Анд Д.Энхмэндээс