"НАМАЙГ ЗУР"
Чи минь надад зориулж ганц шүлэг тэрлээч
Чихэнд минь хоногших сайхан үгс хэлээч
Бодол дотроо чи намайг төсөөлөн зур
Болзоё хоёулаа чиний дотоод ертөнц дотор
Бүү гунигла бүсгүй минь амьдрал баялаг
Бүлээн нулимсаа арч шорвог гашуун байна
Надад эрхэл бүсгүй минь тэнгэрийг аж
Найланхай хонгор аашаа өнгөрсөнд бүү үлдээ
Уран зураг зур зүрх сэтгэлээ ханатал
Урмыг чинь бодоод би урд чинь нүцгэлье
Урсах нулимсаа чи минь бүү хадгал
Уйлмаар байвал чи мөрийг минь түшин уйл
Найган бүж хонгор минь дэлхийг баястал
Нар шиг дээрээс минь төөнө эгэл харцаараа
Нандин хүсэл бадарна зүрхэн тольтон дээр
Намайг чамайг өгүүлнэ зүүдний мянган учрал
Уулсын энгэр үүлсийн мандал тэнгэрийн хаяагаар
Уярал хайр гэнэн дурлал сүүмийн харагдана
Урин дуудах цагаахан хүсэл гэгээхэн бодлууд
Урьдын адил хоёр биенийг минь гүн эзэмдэнэ
Хайрын шид амилна орчлон гэдэг номноос
Хайрлах хүнээ олоорой амьдрал гэдэг судраас
Чиний гэсэн ертөнцөд бүхий зүйлс дэлгэрнэ
Чин үнэн сэтгэл рашаан мэт оргилно
У.МЭНДБАЯР 2024.03.03
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
June 25, 2024 | 1,234 | +3 | +0.3% |
May 22, 2024 | 1,231 | +9 | +0.8% |
April 19, 2024 | 1,222 | +31 | +2.7% |