🏠🇲🇳 📍🇮🇪 💛
Миний дөрвөлжин
Надад нэг тийм дөрвөлжин дүрс бий
Намрын сэрүүн салхинд даарч бээрч байсан ч
Намайг хаан халхалахгүй даараг ээ гээд орхидог
Надад нэг тийм дөрвөлжин дүрс бий
Хамгаас эрхэм дөрвөлжин дүрс надад бий
Хаврын хавсарга салхинд даарч жиндэж эхлэхэд минь л
Хаалт болж зогсоод намайг ердөөс дааруулдаггүй
Хамгаас эрхэм дөрвөлжин дүрс надад бий
Бусадтай жиших зүйлгүй дөрвөлжин дүрс надад бий
Буурал хорвоогийн үнэнээс бултаж ядан зугатахад минь
Буруу харсны хэрэггүй гэж нүүр тулган учруулдаг
Бусадтай жиших зүйлгүй дөрвөлжин дүрс надад бий.
Би энэ дүрсээ дугуй байлгахыг хүсдэггүй
Бэтгэрэн шаналахын учир үзүүр нь мохож дугуйд дөхдөг
Би энэ дүрсээ өнцөгтэй байлгахыг хүсдэг
Биелэл бүхэнд хүчтэй байх зоригтой бөгөөд хурц байг гэж
Би энэ дүрсээ хэлбэрээ хадгалахыг шаарддаг
Бие, сэтгэлийн минь толь байг гэж өнцөгтэй байлгахыг хүсдэг
Наслан насласан ч би дөрвөлжин хэвээрээ байлгах
Надад нэг тийм дөрвөлжин дүрс бий
21/09/2016 М.Мандалмаа
Invited by: Davaanyam Byambasuren
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
June 29, 2024 | 1,187 | -1 | -0.1% |
May 27, 2024 | 1,188 | +1 | +0.1% |
April 24, 2024 | 1,187 | -2 | -0.2% |
February 06, 2024 | 1,189 | -2 | -0.2% |
January 03, 2024 | 1,191 | +1 | +0.1% |
December 18, 2023 | 1,190 | +3 | +0.3% |
November 19, 2023 | 1,187 | -1 | -0.1% |
October 12, 2023 | 1,188 | +3 | +0.3% |
September 26, 2023 | 1,185 | +1 | +0.1% |
September 19, 2023 | 1,184 | +4 | +0.4% |