Нар яаж гоё мандахыг
Сар яаж сайхан ургахыг би л мэднэ
Толгод оройн наранд яаж гоё туяархыг
Тоотойхон хэдэн нас минь юунд гуниж байгааг хэн ч үл мэднэ .
Ангир яагаад ганганан гунганахыг
Аргалантын уулаас аав яаж тодрохыг би л мэднэ
Азрага гүү гишгэх, орчлон цаашид үргэлжлэх
Амьдрал хувьхан заяа минь ямар сонинг хэн ч үл мэднэ…💁♂️