Гүндээ Эрдэнэ on Clubhouse

Updated: Aug 14, 2023
Гүндээ Эрдэнэ Clubhouse
234 Followers
87 Following
@gunerdene3 Username

Bio

“Мөрийн гурван эрхэм” хэмээх оршвой.

(Магад гарахуй сэтгэл)

… Магад гарахуйн ариун сэтгэлгүйгээр орчлонгийн далайн
Амгалант үрийг чухалчлах оюуныг амирлуулах аргагүй
Орчлонд шунан харангадахуй түүгээр биетэн нугууд
Хүлэгддэг учир анхлан магад гарахуйг эрэлхийл.
Чөлөө, учрал нь олоход бэрх, насад завгүйг
Сэтгэлдээ дадуулснаар энэ насны үзэмжирхэл буцна
Үйлийн үр хуурмаг үгүй, орчлонгийн зовлонг
Олон дахин санасанаар хойдын үзэмжирхэл буцна.
Тэр мэт дадуулснаар орчлонгийн хотол чуулганд
Сэтгэлийн горилол агшин төдий ч үл төрөн
Өдөр, шөнө бүгдэд гэтлэхүйг чухалчлах оюун
Ургасан цагт магад гарахуй төрсөн болмуй…

(Сэтгэл үүсгэхүй буюу Бодь сэтгэл)

… Машид хүчир дөрвөн мөрний урсгалд автан
Буцаахуй бэрх үйлийн чанга хүлээсэнд баглагдаж
Би-д барихуйн төмөр торны хөндийд хашигдан
Мунхагийн их түнэр харанхуйд бүхнээс бүрхэгдсэн
Захгүй энэ уудам орчлонд төрөн төрсөөр
Гурван зовлонгоор үргэлж тасралтгүй нирвэгдэн энэлэнэ.
Энэ адил ахуйт болсон эх нугуудын
Авир байдлыг санан дээд сэтгэлийг үүсгэ…

(Үнэн үзэл буюу Хоосон чанарын төв үзэл)

… Алин нэгэн орчлон, нирваан юмс бүгдийн
Шалтгаан, үрийг хэзээд ч хуурмаггүйд үзэх бөгөөд
Хоргодох зоригдол алин болох бүгд эвдэрвэл
Тэр нь, төгссөн бурханыг баясгах мөрд оршино.
Хуурмаг үгүй үзэгдэн буй шүтэн барилдлага хийгээд
Нэрлэх томьёололоос хагацсан хоосны ойлголт хоёр нь
Хэдий хүртэл тустаа үзэгдэнэ тэр хүртэл
Чадагчийн таалалыг оноогүй нь мөн хэвээр буй.
Хэзээ нэгтээ ээлжлэл үгүй нэгэн зэрэг
Шүтэн барилдлага хуурмаг үгүйд үзэгдсэн төдийхнөөр
Магад мэдлийн орны барилт бүхэн амирлавал
Тэр цагт үзэлийн шинжлэл төгссөн болмуй.
Мөн, үзэгдэлээр буйн хязгаарыг арилгах бөгөөд
Хоосноор үгүйн хязгаарыг арилган хоосон чанар нь
Шалтгаан, үрд ургах ёсыг мэдэх аваас
Туйлширалд барисан үзлээр хэзээ ч үл булаагдана.
Тэр мэт мөрийн гурван эрхэм чанарын
Аньс бүхнийг өөрөө ямарчлан онох цагт
Аглагийг шүтэн хичээнгүйн их хүчийг үүсгээд
Ашдын хэргээ үтэр бүтээ! хүү минь.

Хэмээн үүнийг олонтой сонссон аяга тахимлага Лувсандагвыбал бээр Цахоон ноён Агваандагвад увдисласан болой.

Facebook: Эрдэнэ Гүндсампил

Member of

More Clubhouse users