Бүсгүй ааль
Инээлээ гээд бүсгүйчүүд биднийгээ
Эрвээхэй адил нисч буусан
Эрээн цэцгээ сольж сэлгүүцсэн гэж
Эндүүрч та нар минь битгий бодоорой
Эрхэлж нялуурч явна гэж бүү хараарай
Эелдэг занг минь сээтэгнэл гэж бүү андуураарай
Асуусан асуултанд чинь хариулавч
Алга хавсран танд баярлалаа гэвч
Ааль хонгор ааш минь л болохоос
Аальгүй зан огтоос биш шүү
Урмын үгээр бусдыг мялаалаа гээд
Уянгалаг хоолойгоороо дуу хуурдлаа гээд
Өндөр өсгийт дээр гунхлаа
Үсээ бас ороож янзаллаа гээд
Гоочилж биднийгээ битгий гомдоогоорой
Гоё сайхан байхыг хүсэх нь
Гоо энгэсэгээр биеэ чимэх нь
Гуа маралаас удамласан юм шүү
Уйллаа гээд гомдоллож байна гэж
Учирлалаа гээд гуйж байна гэж андууруузай
Угаас бид чинь зөөлөн улс
Уяхан замбуулингийн бүүвэйн дуу
Дэрвэгэр хормойт өмслөө
Дэрвийлгэж сормуусаа будлаа гэж
Дэндүүлж биднийгээ хөнгөн гэж бодуузай
Дэгсдүүлж биднийгээ явдалтай гэж яриузай
Төрөхөөс бидэнд чинь ялдам ааль
Төгсрүү тэмүүлэх тэмүүлэл заяаж
Гоо үзэсгэлэн ертөнцийг аварна гэж
Гоочлуулж өссөн хүмүүжил ч байна
Нийгмийн өндөр стандартанд
Нийцүүлэх гэсэн зовлон ч байна
Өрөөл бусдын харцанд
Өртөх гэж, дурлуулах гэж бус
Өөр өөрийгөө хайрлахын учир
Өргөн дэлхийд өнгө нэмэхийн жамаар
Яаруу, давчуу орчлонд
Яруу найраг нь болж эгшиглэж л явна.
Инээлээ гээд бүсгүйчүүд биднийгээ
Эрвээхэй адил нисч буусан
Эрээн цэцгээ сольж сэлгүүцсэн гэж
Эндүүрч та нар минь битгий бодоорой
Эрхэлж нялуурч явна гэж бүү хараарай
Эелдэг занг минь сээтэгнэл гэж бүү андуураарай.
Д.Бадамгарав 2021.04.01 🇨🇭
Invited by: Uchrakh Ganzorig
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
June 20, 2024 | 3,320 | +1 | +0.1% |
May 18, 2024 | 3,319 | +2 | +0.1% |
April 15, 2024 | 3,317 | +12 | +0.4% |
March 11, 2024 | 3,305 | +4 | +0.2% |
February 18, 2024 | 3,301 | +7 | +0.3% |
February 01, 2024 | 3,294 | +5 | +0.2% |
January 15, 2024 | 3,289 | +89 | +2.8% |
January 06, 2023 | 3,200 | -100 | -3.1% |
September 23, 2021 | 3,300 | +69 | +2.2% |
August 26, 2021 | 3,231 | +242 | +8.1% |