Тэнэмэл Хэрмэл on Clubhouse

Updated: Apr 19, 2024
Тэнэмэл Хэрмэл Clubhouse
3.4k Followers
2.8k Following
@enhuu71 Username

Bio

Клаб мааз

Яалаа яалаа гэнэ ээ
Өдөржин ажиллаж ажиллаж дөнгөж тарж хариад
Өлөн зэлмэн ходоодоо юугаар ч хамаагүй дүүргэчихээд
Утсаа ухаж клабт донтож, өрөө өрөө хэсэж
Уудаггүй мөртлөө кофе мопы ярьж хэнээрхэж үзээ юу чи

Заримдаг гийгүүлэгч шиг ойлгомжгүй хүмүүсийн өрөөнд ороод
Загнуулж боорлуулж доош шидүүлж, бүр ремов хийлгүүлж
Улаан нүүрэн дээр хэлж чадаагүй үгсийг нь бусдаас сонсоод
Уур чинь хүрээд орох гэсэн ч олдохгүй багтарч үзээ юу чи

Хөгжил ярьдаг өрөөнд эрочик чаагаад
Хөнжил сөхдөг хаусанд цөлжилт гэж мэдрэлтээд
Хэл үздэг танхимд нь халхаар ярь гэж хашгирчихаад
Хээв нэг гэмгүй хүн шиг хэн бэ сая гээд мэлзэж үзээ юу чи

Хайр ярьдаг өрөөнд нь хип хаап үглэж шидүүлээд
Хал үзсэн өрөөнд нус болж балчирдаад
Дуу дуулдаг өрөөнд шүлэг хэлж тоогдоод
Дураараа маазардаг хаусанд өөрийнхөөрөө байж жаргаж үзээ юу чи

Сар шиг дүү нарынхаа өрөөнд ах нь болж хүндлэгдэж
Сайн нөхдийнхөө хаусанд анд нь байж ээнэгшиж
Краш мраш болж нэг нэгнээ явуулаад
Клаб хауст чи над шиг дургиж үзээ юу

Үдэш болж унтах цаг хэдийн өнгөрсөн ч
Өрвийтлөө тавилга болж хонож өнжин
Сайхан бүсгүйн хаяг руу чат нисгэж дэмбэрэлтээд
Саваагүй нохойгоороо дуудуулж ад болж үзээ юу чи

Таван гар суудаг өрөөнд андуурч орж шулуулаад
Тасрах шахам гостуу мөөрч адлуулаад
Хулгайч цагдаадсан бацаануудын өрөөг самарч хаячихаад
Хулхи нь бууж уучлаарай ахыгаа гээд гөлөг болж үзээ юу чи муу

Аймаар сүрхий гэж бодсон хэн нэгэндээ араараа тавиулаад
Ар худрагаараа гоочлуулж араасаа тагнуулдуулж
Ил хэлдэггүй үгийг нь ил хэлснийхээ төлөө
Ихэнхэд нь муулуулж цөөхөнд нь зөвшөөрөгдөж үзээ юу чи

Энэ бүгдийг туулаагүй бол чи түүхий гурил л юм бна
Эргүүтээд тэгээд тас зөрөөд байв даа
Тэд олуулаа, чи ганцаараа шүү
Тэгсгээд зарим зүйлийг орхиод сурчих, за

Last 10 Records

if the data has not been changed, no new rows will appear.

Day Followers Gain % Gain
April 19, 2024 3,405 +47 +1.4%
March 13, 2024 3,358 +43 +1.3%
February 20, 2024 3,315 +36 +1.1%
February 03, 2024 3,279 +38 +1.2%
January 17, 2024 3,241 +59 +1.9%
December 31, 2023 3,182 +41 +1.4%
December 16, 2023 3,141 +65 +2.2%
December 01, 2023 3,076 +62 +2.1%
November 17, 2023 3,014 +28 +1.0%
November 06, 2023 2,986 +15 +0.6%

Charts

Member of

More Clubhouse users