delgerdalai on Clubhouse

Updated: Oct 13, 2023
delgerdalai Clubhouse
277 Followers
104 Following
Apr 24, 2021 Registered
@delgerdalai.d Username

Bio

Адистидийн дээдийг өршөөгч язгуур үндэсний лам
Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам
Ад зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусанд
Ариун гурван үүдээр чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй.
Олон зүйлээр бэлтгэж сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг
Огторгуйн түгээмэл эн бүгдийг огоот дүүргэн өргөе.
Орчлонд тэргүүлшгүйгээс хураасан алдаа уналаа наминчлан боомтолж
Олон эгэл ба хутагтын бүх буянд даган баясая.
Галав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурьдатгаж
Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл бат оршихыг залбирмуй.
Гагц үүгээр жишсэн хамаг буяны цогцсуудыг
Гайхамшигт гурван цагийн бурхад, шавьнугууд ерөөсөнчлөн
Амьтан бүхний балай мунхагийн харанхуй бүхнийг арилгаж
Аливаа хамгийг айлдагч билгийн гэгээнийг мандуулахад зориулмуй.
Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн
Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр авар.
Эгэл нисваанисын муу үр цагтаа боловсорсон
Элдэв зовлонгийн энт түймэр бүхэн аяндаа амирлаад
Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдаж
Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо.
Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврахтун, аврахтун.
Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоохтун,болгоохтун.
Хэдүй эртний тангарагаа бүү алмайруулахтун, бүү алмайруулахтун.
Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалахтун, таалахтун.
Бурхан шашины нарны гэрэл арван зүгтээ мандах ба
Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд
Бузар түйтгэрийг арилгаж буяныг төгсгөсөн бурханы хутагт
Бушуу түргэнээ амьтны тусын тулд хүрэхүйеэ болтугай.
Чухаг дээд лам гурван эрдэнэ үнэний адистэд ба
Чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчин
Чуулсан бид бүгдийн сүсэг ба номын сахиуснуудын үйлсээр
Чухал хүссэн бүгд сэтгэчлэн бүтэхүйеэ болтугай.
Аврал бүхэн хурсан ачит ламын адис ивээлээр
Ахуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад
Амирлангуй нирваан, сансрын сайн чуулган өөрөө бүтэж
Ариун хотол чуулганаар цэнгэхийн өлзий хутаг орших болтугай.

Last 10 Records

if the data has not been changed, no new rows will appear.

Day Followers Gain % Gain
October 13, 2023 277 +2 +0.8%
November 13, 2022 275 +2 +0.8%
September 01, 2022 273 -2 -0.8%
July 26, 2022 275 -1 -0.4%
June 19, 2022 276 -4 -1.5%
May 13, 2022 280 +2 +0.8%
April 05, 2022 278 +2 +0.8%
February 06, 2022 276 +3 +1.1%
December 30, 2021 273 +3 +1.2%
November 22, 2021 270 +17 +6.8%

Charts

Member of

More Clubhouse users