Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр бол Японы хайку шүлэг юм. 16-р зуунаас хөгжиж ирсэн бөгөөд 3 мөр, 17 үетэй/5,7,5/ шүлэг юм. Дорно дахины яруу найргийн энэхүү сонгодог, содон, өвөрмөц хэлбэр Башёгийн үед утга төгөлдөр хөгжжээ. Улс үндэстнүүдийн өөр өөрийн хэв шинжийг шингээсэн байгаль хүмүүний хүйн холбоогоор зохицолдон бүтдэг өвөрмөц урлаг юм. Хайку шүлгийн үндэслэгч Японы яруу найрагч Мацу Башё яруу найргийн ертөнцөд "Башёгийн сургууль" хэмээх өөрийн өнгө аясыг бий болгожээ. Түүний "Хуучин цөөрөм" хэмээх хайку нь Япон төдийгүй, дэлхийн хайку шүлгийн хэв загавар, үлгэр жишээ болсон байдаг.
хуучин цөөрөм...
мэлхий дэвхрэхэд
усны чимээ гарав
Миний бие хайкун ертөнцөд 2015 оноос эхлэн шимтэн сонирхож бичиж, судлаж эхэлсэн бөгөөд хэсэг нөхдийн хамт Монголын хайку шүлгийн "Хязгаараас цааш" бүлгэмийг үүсгэлцэн энэхүү сонин, содон өнгө аясад дурлаж явна.
ганцаардал...
уулын хөх өвсний
ганхах чимээ / "Мэдрэхүйн байгаль" шүлгийн түүврээс /
✒ Монголын хайку, хайц шүлэгчдийн "Хязгаараас цааш" бүлгэмийн гишүүн
✒ Дэлхийн хайкун холбооны гишүүн
📖 "Хязгаараас цааш" бүлгэмийн анхны бүтээл "Цагаахан нам гүм" хайку шүлгийн түүвэр /хамтын бүтээл/ 2011 он
📖 "Хязгаараас цааш" бүлгэмийн хамтын бүтээл "Мэдрэхүйн байгаль" хайку шүлгийн түүвэр 2014 он
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
June 21, 2024 | 6,774 | +30 | +0.5% |
May 19, 2024 | 6,744 | +33 | +0.5% |
April 16, 2024 | 6,711 | +24 | +0.4% |
March 12, 2024 | 6,687 | +23 | +0.4% |
February 19, 2024 | 6,664 | +22 | +0.4% |
February 01, 2024 | 6,642 | +26 | +0.4% |
January 15, 2024 | 6,616 | +18 | +0.3% |
December 30, 2023 | 6,598 | +29 | +0.5% |
December 14, 2023 | 6,569 | +69 | +1.1% |
October 15, 2022 | 6,500 | -100 | -1.6% |