🇲🇳🇲🇳🇲🇳
Жанлав цогзолма буюу Цагийг тохинуулагч залбирал адистэдийн дээдийг хайрлагч эх судар
Адистийн дээдийг хайрлагч язгуур үндэсний лам /багш/
Аливаа шидийн хурыг буулгагч амирлангуй, догшин ядам бурхад
Аюулт тотгор бүхнийг арилгагч дагинас, номын сахиус дор
Ашид бие, хэл, сэтгэл ихэд бишрэн бишрэн мөргөмүй
Огоот бодитой бэлтгэсэн хийгээд сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг
Огторгуй сацуу түгээмэл дор гүйцэд дүүрэн дүүрэн өргөе
Орчлон тэргүүлшгүйгээс хураасан хилэнцээ гэмшин гэмшин наманчилъя
Огтоос ялгамжтай хийгээд эглийн буянд даган баясъяа
Агуу гүн дэлгэр номын хүрдэнг эргүүлэн соёрхохыг айлтгая
Ахуй хорвоог хэдүй орштол өлмий батдан саатахыг залбиръя
Алимад үүгээр бэлгэдсэн буяны цогц хоцроол үгүй нугуудыг
Аяа гурван цагийн бурхан бодисадва нарын огоот ерөөсөнчлэн
Хамаг амьтны нисванис мунхгийн харанхуй амарлин ариусан арилаад
Хамгийг айлдагч билиг билгүүний үзэгдэл дэлгэрэхүйн тухайд ерөөе
Харш их цөвүүн цагийн түнэр харанхуй үлэмж бүрхсэн
Хатуу хүчир зовлонт амьтан биднийг таалал энэрлээр аврагтун!
Эвэршээлт муу үйл, хорон санааны үр боловсрохуйн цаг дор
Элдэв зовлон түйтгэрийн, их түймэр бүхэн амирлан арилаад
Эгнэгт хоорондоо өсөөс хагацаж, энэрэл хайраар сэтгэл зохилдон
Энх амгалан хотол чуулганыг өнөд дэлгэрүүлэн зохиохыг өчье.
Аврагтун, аврагтун хуурмаггүй итгэлт дээдийн дээд минь
Асрагтун, асрагтун цаглашгүй таалал энэрлийн Уурхай сан
Үл мартагтун! үл мартагтун! урьдын чин зүрхний андгайгаа
Үлэмж баттайяа таалан таалан үтэр түргэнээ аврагтун!
Ялгуусны шашны нарны туяа арван зүгтээ дэлгэрэх хийгээд
Ямагт амьтан бүхэн амгалан жаргалангийн цог дор үргэлжид эдлэн
Ямарваа түйтгэрийг арилган буяны чуулганыг төгсгөж бурханы хутаг дор
Яаравчлан яаравчлан үтэр түргэнээ саад үгүй хүрэх болтугай.
Нот чухаг лам гурван эрдэнийн үнэнхүү дээд адистэд хийгээд
Номын агаар хувирал үгүй шүтэн барилдлагын хүчин хийгээд
Эгэл бидний шүтэн биширдэг номын сахиусны түргэн үйлсээр
Эгээрэл ерөөлийн үр бүхэн сэтгэлчлэн хүссэнээр бүтэх болтугай.
Онц дээд аврал бүхний хураангуй лам багшийн адистэдээр
Орон цагийн адагт хүрсэн бүхэн түргэнээ амирлан арилаад
Орчлон хийгээд нирвааны сайн буяны чуулган сүндэрлэн бүтээд
Охь дээд хотол чуулганы цог дор цэнгэхүйн өлзий хутаг орштугай!
Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар
/1635-1723/
Invited by: tumur myagmar
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
June 20, 2024 | 638 | +44 | +7.5% |
July 15, 2023 | 594 | 0 | 0.0% |
October 03, 2022 | 594 | -3 | -0.6% |
July 05, 2022 | 597 | +7 | +1.2% |
May 29, 2022 | 590 | -5 | -0.9% |
April 21, 2022 | 595 | +5 | +0.9% |
March 14, 2022 | 590 | +14 | +2.5% |
January 16, 2022 | 576 | +8 | +1.5% |
December 09, 2021 | 568 | +25 | +4.7% |
October 31, 2021 | 543 | +2 | +0.4% |