Bulgan Dav on Clubhouse

Updated: Sep 2, 2023
Bulgan Dav Clubhouse
790 Followers
64 Following
@bichilgarag.com Username

Bio

Хүний оюун ухааны нэг гайхамшигтай тал нь аливаа асуудлын учир шалтгааныг мэдвээс тэрхүү асуудлаас гарах ухаалаг замыг олдогт оршдог юм. Ийм ч учир сүүлийн жилүүдэд ДЭМБ-ын үндсэн зорилго

ӨВДӨӨД ЭМЧЛЭХ БУС СЭРГИЙЛЭХ болон
ӨӨРИЙГӨӨ-АСРАХ

уриан доор иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр түлхүү ажиллах болсон билээ.
Иймээс Bichilgarag.com эрүүл мэндийн цахим хуудас нь иргэдэд:

1) Алхам тутамд анан, цаг үргэлж отоостой байдаг халдварт өвчний микробоос хэрхэн өөрийгөө болон хайртай дотно бүхнээ хамгаалах хялбар бөгөөд, найдвартай, жаахан хичээхэд л өөрийн болгочих энгийн аргуудтай танилцуулах болно. Та анхааралтай уншиж амьдралдаа өөрийн болгож хэвшүүлээрэй.

2) Өнөөдөр хүн төрөлхтний 5-30 хувь нь амьдралынхаа аль нэг үед түгшүүр, гутралын өвчинд өртөн шаналдаг. Хамгийн гол нь сэтгэл санаа хямраан гуниг гутралд хүргэн буй тэрхүү айдас түгшүүр чухам юунаас үүдэлтэй болохыг Та бид мэдэж байх нь чухал. Айдас түгшүүр, гутрал гунигтайгаа тэмцэх аялалд тавтай морил, бүү ай, бүү залхуур, бид гараас тань бат итгэлтэйгээр хөтлөн замчлах болно!

3) Арьсаа зөв арчлах нь эрүүл сайхан харагдах үндэс болдог. Арьс арчлах бүтээгдэхүүний үндсэн найрлага болон арьсны төрөл, онцлог, асуудал зэрэгт ямар бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх талаар суурь ойлголтыг хүргэнэ.

4) Хүн эрүүл байна гэдэг нь бие организм хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, элдэв харь биеэс өөрийгөө хамгаалах дархлааны чадамжтай бөгөөд нөхөн төлжих сэргээх чадвартай байхыг хэлнэ. Энэ нөхцөлийг эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хоол, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (БИХНБ), дасгал, эрүүл сэтгэхүй зэрэг бүрдүүлдэг юм.

Энэ бүх цогц мэдээллийг Та Bichilgarag.com уншиж мэдэж болно.

Bichilgarag.com ТАВТАЙ МОРИЛ НУУ

Bichilgarag.com-ын үүсгэн байгуулагч АУ-ны доктор Д.БУЛГАН

Member of

More Clubhouse users