Клаб мааз
Яалаа яалаа гэнээ өдөржин ажиллаж ажиллаж дөнгөж тарж хариад
Өлөн зэлмэн ходоодоо юугаар ч хамаагүй дүүргэчхээд
Утсаа ухаж клабт донтож, өрөө өрөө хэсэж
Уудаггүй мөртлөө коффе моффе ярьж хэнээрхэж үзээ юу чи?
Заримдаг гийгүүлэгч шиг ойлгомжгүй хүмүүсийн өрөөнд ороод
Загинуулж боорлуулж доош шидүүлж, бүр рэмов хийлгүүлж
Улаан нүүрэн дээр хэлж чадаагүй үгсийг нь бусдаас сонсоод
Уур чинь хүрээд орох гэсэн ч олдохгүй багтарч үзээ юу чи?
Хөгжил ярьдаг өрөөнд эрочик чаагаад
Хөнжил сөхдөг хаусд цөлжилт гэж мэдрэлтээд
Хэл үздэг танхимд нь халхаар ярь гэж хашгирчихаад
Хээв нэг гэмгүй хүн шиг хэн бэ сая гэж мэлзэж үзээ юу чи?
Хайр ярьдаг өрөөнд хип хоп үглэж шидүүлээд
Хал үзсэн өрөөнд нь нус болж балчирдаад
Дуу дуулдаг өрөөнд шүлэг хэлж тоогдоод
Дураараа маазардаг хаусанд өөрийнхөөрөө байж жаргаж үзээ юу чи?
Сар шиг дүү нарынхаа өрөөнд ах нь болж хүндлэгдэж
Сайн нөхдийнхөө хаусанд анд нь байж ээнэгшиж
Краш мраш болж нэг нэгнээ явуулаад
Клабхаусд чи над шиг дургиж үзээ юу?
Үдэш болж унтах цаг хэдий өнгөрсөн ч
Өрвийтлөө тавилга болж хонож өнжин
Сайхан бүсгүйн хаягруу чат нисгэж дэмбэрэлтээд
Саваагүй нохойгоороо дуудуулж ад болж үзээ юу чи?
Таван гар суудаг өрөөнд андуурч орж шулуулаад
Тасрах шахам гостуу мөөрч адлуулаад
Хулгайч цагдаадсан бацаануудын өрөөг самарч хаячхаад
Хулхи нь бууж уучлаарай ахыгаа гээд гөлөг болж үзээ юу чи?
Аймаар сүрхий гэж бодсон хэн нэгэндээ араараа тавиулаад
Ар хударгаараа гоочлуулж араасаа тагнуулдуулж
Ил хэлдэггүй юмыг ил хэлснийхээ төлөө
Ихэнхэд нь муулуулж цөөнхөд нь зөвшөөрөгдөж үзээ юу чи?
Энэ бүгдийг туулаагүй бол чи түүхий гурил юм байна
Эргүүтээд тэгээд тас зөрөөд байвдаа
Тэд олуулаа чи ганцаараашүү!
Тэгсгээд зарим зүйлийг орхиод сурчих за! Бацаануудаа.
if the data has not been changed, no new rows will appear.
Day | Followers | Gain | % Gain |
---|---|---|---|
June 03, 2024 | 4,237 | +72 | +1.8% |
May 01, 2024 | 4,165 | +173 | +4.4% |
March 20, 2024 | 3,992 | +89 | +2.3% |
March 02, 2024 | 3,903 | +87 | +2.3% |
February 09, 2024 | 3,816 | +127 | +3.5% |
January 23, 2024 | 3,689 | +91 | +2.6% |
January 06, 2024 | 3,598 | +70 | +2.0% |
December 21, 2023 | 3,528 | +125 | +3.7% |
December 06, 2023 | 3,403 | +119 | +3.7% |
November 22, 2023 | 3,284 | +84 | +2.7% |