Amar Amar on Clubhouse

Updated: Oct 30, 2023
Amar Amar Clubhouse
148 Followers
269 Following
@amar674 Username

Bio

ӨВГӨДИЙН ЗАХИАС

Илүү новшгүй гэр саруул.
Элдэв бодолгүй оюун цэлмэг.
Хур хоггүй хороо цэмцгэр.
Хурших санаагүй сэтгэл тунгалаг.

Нөхрийн мууг харахаар
Өөрийн мууг хар.
Эдийн хэврэгийг гайхахаар
Эзний гамыг мэд.

Зажлахгүй залгих ходоодонд цөвтэй.
Тунгаахгүй ярих үйлэнд цөвтэй.
Зайдан унаа бөгс холгоно.
Завхуул явдал заяа холгоно.

Ууланд яваа бугыг хараад
Унасан хүлгээ голоод юүхэв.
Учрал ерөөлгүй алсыг саравчлаад
Унаган заяагаа нулимаад юүхэв.

Гялгар бүхэн алт биш.
Гэлэн бүхэн багш биш.
Цэгээн чулуу чандмань биш.
Засдаг дүртэн хутагт биш.

Зол ирэхэд бүү гэдий.
Зовол ирэхэд бүү бөхий.
Зориггүй хүнд зам хол.
Сүсэггүй хүнд бурхан хол.

Эдийн чанарыг эдэлж таньдаг.
Эрдмийн ихийг сурч мэддэг.
Билигтэй хүн чөтгөр зарцална.
Аргатай хүн арслан унана.

Бие нь шударга байвал
Сүүдэр муруйгүй.
Сэтгэл тогтуун бол явдал тогтуун.
Санаа тунгалаг бол заяа тунгалаг.

Бага эрдэмт магтаалд баясдаг.
Бахдам эрдэмт бүтээлд баясдаг.
Сайрхуу хүн хол явахгүй.
Сайрын ус нуурт хүрэхгүй.

Өнгөнд шунаад өнийн жаргалгүй.
Мөнгөнд шунаад мөнхийн хутаггүй.
Хилэнц хорхойн сүүл нь хортой.
Хилэнцэт сэтгэлийн уг нь хортой.

Нүүрийн буртгийг толинд харж мэднэ.
Нүглийн буртгийг номд учирч ухаарна.
Тэнэг хүнд тэнгис өвдгөөр татам.
Тэрсүүд мунхагт ном амаар татам.

Нэг цагийн эндүүрлээс болж
Нэгэн насны гэмшил болох.
Нэг мөчийн сэхээрлээс үүдэж
Мянган бурханы үүд нээгдэх.

Биеийн бөхөөр нэгийг дийлнэ.
Сэтгэлийн бөхөөр мянгыг ялна
Билгийн бөхөөр хотлыг эрхшээнэ.
Бишрэн дагаж, санаж сэртүгэй.

- АГНИСТЫН ГЭГЭЭ цувралаас
Эмэгтэй хүн амьдралынхаа тэн хагасыг бусдын төлөө зарцуулдаг...
Дараа л үсчин ороё
Дараа л сургадтанд сууя
Дараа л дэлгүүр хэсэе
Дараа л болоё ...

Дараа дараа гэдэг үгийг хэдэн 1000 удаа давтаж байгаа гэдгээ ч мэдэхгүй бусдыг халамжилсаар л байдаг…
хэтэрхий сайхан сэтгэлтэй ч юм шиг…
нэг бол тэнэг ч юм шиг…

Залуу насаа залуухан чигээр нь туулаад…. ажил амьдралд өөрийгөө зохицуулна гэдэг дээр л хатан сайхан ухаанаа гаргаарай даа...

Дараа яг байх уу? гэдэг чинь л асуудал ...
өдөр бүр сайхан үг сонсох…
ханатлаа инээх эрх танд байгаа шүү ...

Боломж гарвал болзоод
Зав гарвал дэлгүүр хэсээд
Орой найзуудтайгаа сууж элгээ хөштөл инээж амьдраарай…
Copy

Member of

More Clubhouse users