Хүлээж байна би сэтгэлдээ хэн нэгнийг
Хэрэгтэй байна надад ярилцах хүн
Бодох зүйл дурсамжаас өөр зураг үгүй
Бичих зүйл сараачихаас өөр зураас үгүй
Хэн ч мэдэхгүй ээ
Хүлээж байгаа хүнийг минь
Хэлж мэдэхгүй ээ
Хэрхэн төгсөхийг нь
Бодолдоо л би ганцаардахгүй юм
Санахдаа л харин мэдрэх юм
Зүүдэндээ л би ганцаардахгүй юм
Сэрэхдээ л харин мэдэх юм
Ганцаардал бид хоёр
Хэцүү үед нийлж,жаргахад салдаг
Гунигтай ч гэсэн
Хамтдаа байдаг найзууд аж.