Бурхан багшийн их дүйчэн өдрийн баяр on Clubhouse

Бурхан багшийн их дүйчэн өдрийн баяр Clubhouse
149 Members
Updated: Mar 18, 2024

Description

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯР “ЭНЭРЭЛ ХАЙР ТҮГЭЭЕ”
2022 оны 6-р сарын 14 -ний өлзий учрал бүрдсэн өдөр Монголын бурхан шашинтны төв Ганданчэгчэнлин хийд болон Улаанбаатар хот дахь бүх хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Баярыг 23 дах жилдээ ёслол төгөлдөр зохион байгуулна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх “Энэрэл хайр түгээе” уриатай сүрт жагсаал, Шинийн найманаас арван тавны хүртэл Бурхан багшид тахил өргөх үйл ажиллагаа, Бурханы шашны ойлголтыг түмэн олонд сурталчилан таниулах зорилготой тик ток сошиал уралдаан, бусад хүмүүнлэгийн олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Эрхэм хүмүүн таныг хүнлэг энэрэнгүй, ухамсарт нийгмийг цогцлооход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм мэдлэг энэрэл нигүүлслийг эрхэмлэн, эв нэгдэл өв соёлоо дээдлэх, уламжлуулах эрхэм зорилгын дор нэгдэхийг уриалж байна.
Зохион байгуулагч:
Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд болон нийгмийн сайн сайхны төлөө төсөл хэрэгжүүлэгч, Бурханы шашны сургааль номлол, ёс суртахуун, зөв амьдрах ухааныг олон нийтэд танин мэдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд.

Last 30 Records

Day Members Gain % Gain
March 18, 2024 149 +8 +5.7%
January 28, 2024 141 +1 +0.8%
December 14, 2023 140 +7 +5.3%
November 04, 2023 133 +4 +3.2%
October 05, 2023 129 +6 +4.9%
September 05, 2023 123 0 0.0%
August 08, 2023 123 +1 +0.9%

Charts

Some Club Members

More Clubs