СОНГУУЛЬ /ELECTION/ on Clubhouse

СОНГУУЛЬ /ELECTION/ Clubhouse
720 Members
Updated: May 29, 2024

Description

📌 Сонгууль (англ. Election) гэдэг нь ямарваа нэг хувь хүн өөрийн биеэр хараат бусаар, өөрийн бодлоор тодорхой түвшний олон нийтийн удирдлагыг (жишээлбэл Улсын их хурлын сонгууль) сонгох цогц үйл явц юм. Энэ нь 17-р зуунаас хойш төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үндсэн оньс болсоор ирсэн юм. Сонгуулиар хууль тогтоох байгууллага, хааяа засгийн газар, шүүх, орон нутгийн засаглалуудыг бүрдүүлэхэд хэрэглэнэ. Энэ үйл явц нь бас ажил хэрэгч болон олон нийтийн байгууллагуудад хэрэглэгддэг.

Сонгууль нь хүмүүсийн ямар нэгэн нэгтгэлийн удирдаж буй албан тушаалтныг солиход ашигладаг хамгийн ардчилсан тогтолцоо гэж үздэг.

1. ээлжит – сонгогдож буй байгууллагын хуулиар тогтоосон бүрэн эрхт хугацаа дуусмагц явуулдаг;
2. ээлжит бус-өмнө тогтоож зарласан бүрэн эрхт хугацаа ямар нэг хуульд заасан шалтгаанаар дуусгавар болоогүй байхад явуулж буй сонгууль;
3. ротацийн хэлбэрээр.  Төлөөлж буй гишүүдийн заримыг хуульд заасан журам хугацаагаар явуулж буй сонгууль;
4. нэмэлт сонгууль- хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй байхад орон тоо гарсан тохиолдолд явуулдаг сонгууль;
5. дахин сонгууль-шүүх буюу сонгуулийн хорооны шийдвэрээр явуулсан сонгууль хүчингүй буюу хууль бус гэж үзвэл явуулдаг сонгууль.
Дахин сонгууль болон дахин санал өгөхийг хооронд нь хольж хутгаж болохгүй. Энэ нь хуулийн дагуу аль нэг сонгогдогч хэрэгцээт тооны санал аваагүй бөгөөд хуулиар хоёр дахь шатны сонгууль явуулахыг заагаагүй тохиолдолд учирч болно.

Сонгууль явуулдаг үндсэн гурван систем байдаг: мажоритар, пропорционал болон холимог.  
1. Пропорционал систем нь улс төрийн хүчнүүдийн /намууд/ рейтинг тогтоодог. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнүүдийн авсан саналыг пропорцоор нь суудлыг нь хувиаралдаг.  
2. Мажоритар гэдэг нь /франц гаралтай Majoritee/  олонхи гэсэн үг. Энэ системээр сонгогчид намуудыг бус тодорхой нэр дэвшигчийг сонгодог. Ийм системээр энгийн олонх буюу ердийн олонх /нэг ч болов санал илүү авсан бол/ санал авсан нэр дэвшигч суудал авдаг.
3. Холимог систем гэдэг нь пропорционал-мажоритар систем зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ нь зарим нэр дэвшигч намын жагсаалтаар зарим нь мажоритар системээр сонгогдохыг хэлнэ.

Last 30 Records

Day Members Gain % Gain
May 29, 2024 720 +15 +2.2%
March 06, 2024 705 +4 +0.6%
January 16, 2024 701 +16 +2.4%
December 03, 2023 685 +6 +0.9%
October 27, 2023 679 +2 +0.3%
September 27, 2023 677 +4 +0.6%
August 29, 2023 673 +1 +0.2%
July 26, 2023 672 +2 +0.3%
June 30, 2023 670 +2 +0.3%
April 05, 2023 668 +2 +0.4%
March 11, 2023 666 +3 +0.5%
February 02, 2023 663 +1 +0.2%
January 29, 2023 662 +4 +0.7%
January 26, 2023 658 +1 +0.2%
January 22, 2023 657 +1 +0.2%
January 14, 2023 656 +1 +0.2%
January 10, 2023 655 +1 +0.2%
December 30, 2022 654 +1 +0.2%
December 22, 2022 653 +4 +0.7%
November 28, 2022 649 -1 -0.2%
November 22, 2022 650 +1 +0.2%
November 16, 2022 649 +1 +0.2%
November 09, 2022 648 +1 +0.2%
October 27, 2022 647 +1 +0.2%
October 21, 2022 646 +2 +0.4%
September 29, 2022 644 +2 +0.4%
September 09, 2022 642 +1 +0.2%
August 24, 2022 641 +2 +0.4%
August 18, 2022 639 +1 +0.2%
July 23, 2022 638 +1 +0.2%

Charts

Some Club Members

More Clubs