🔗www.demos.mn
🔗www.twitter.mn/demos1206
🔗www.facebook.com/demos1206
🔗www.instagram.com/demos_1206
📂 Товч танилцуулга
ЗОН ОЛНЫ НАМ (товчоор ЗОН; англ. DĒMOS party) нь 2016.12.06 өдөр үүсгэн байгуулах анхдугаар хурлаа хийж, намын дүрэм, намын бүтэц зохион байгуулалт, удирдлагаа сонгож үүсгэн байгуулагджээ. Неоконсерватив /Нэн шинэ уламжлалт/ үзэл баримтлалтай, Монгол улсын нийслэл, 21 аймгийг хамарсан анхны "ЦАХИМ НАМ" бий болов.
📌Намын үйл ажиллагаа
Монгол Улсын нийслэл, 21 аймгийг хамарсан байнгын үйл ажиллагаатай улс төрийн нам. ЗОН-ын гишүүд гол төлөв салбаруудын мэргэжилтэн, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрдсэн. Улс төрийн үйл ажиллагаа нь гишүүд дэмжигчдийн хандив, татвараар санхүүждэг, улс төрийн намуудад тулгамддаг орон зай, цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлийг бага зардлаар даван туулах зорилгоор цахим орчинд технологийн шийдэлд суурилсан “ЦАХИМ НАМ” нэгдсэн системийг бий болгон ашиглажээ. Ингэснээр Монгол Улсыг хамарсан улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагаа нь эрх баригч намуудтай харьцуулахад цомхон, хэмнэлттэй, хурдтай явагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд цахимаар гишүүдээ бүртгэж, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахаас гадна намын сонгуульт гишүүд, удирдах албан тушаалтан зэрэг бүх түвшний ажилтан алба хаагчдын үйл ажиллагааг хөтлөн явуулах, намын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ээс зохион байгуулж байгаа сургалт, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах, сонгуульт гишүүдийн шалгуур үзүүлэлтийн бүртгэл шалгалтыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаа болон гишүүдийн мэдээлэл солилцох зэрэг олон асуудлыг “ЦАХИМ НАМ”-ын тусламжтай хэмнэлттэй зардлаар үр дүнтэй шийдсэн байна. Тус нам нь дэргэдээ эрдэм шинжилгээний байгууллага болох Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/, дотоод маргааныг хэлэлцэн шийдвэрлэх Дотоод Арбитрын Хороо /ДАХ/, намын дотоод хяналт шалгалтын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/ зэрэг чиг үүрэг бүхий байгуулалтай, Монголын анхны “ЦАХИМ НАМ” юм.
Day | Members | Gain | % Gain |
---|---|---|---|
May 01, 2024 | 33 | +2 | +6.5% |
February 16, 2024 | 31 | +2 | +6.9% |
January 02, 2024 | 29 | +1 | +3.6% |
November 18, 2023 | 28 | +1 | +3.8% |
October 18, 2023 | 27 | +3 | +12.5% |
September 18, 2023 | 24 | 0 | 0.0% |
August 20, 2023 | 24 | +1 | +4.4% |
July 17, 2023 | 23 | +2 | +9.6% |
June 23, 2023 | 21 | 0 | 0.0% |
March 21, 2023 | 21 | 0 | 0.0% |
March 05, 2023 | 21 | 0 | 0.0% |
January 13, 2023 | 21 | +1 | +5.0% |
June 24, 2022 | 20 | +1 | +5.3% |
June 05, 2022 | 19 | +1 | +5.6% |
May 29, 2022 | 18 | +1 | +5.9% |
March 29, 2022 | 17 | +1 | +6.3% |
February 17, 2022 | 16 | +5 | +45.5% |